Mон Аэр Тур” ХХК нь 1998 оноос эхлэн Олон улсын нислэгийн тийз борлуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн. Бид одоогоор үндэсний агаарын тээвэрлэгч MIAT, Hunnu Air, Aero Mongolia болон манай улсад шууд нислэг үйлдэж буй Korean Air, Air China, Turkish Airlines, Asiana Airlines, Aeroflot, Jeju Airlines, T-way Air зэрэг авиакомпаниуд мөн шууд нислэгтэй хотуудаас дамжин нисэх боломжтой нийт 120 гаруй орны 290 орчим Авиакомпаниудын тийзийг борлуулан ажилладаг билээ. Үүний зэрэгцээ бид 2023 оноос ОХУ-ын “Ир Аэро” авиакомпаний өөрийн улс дахь гэрээт агент болсон бөгөөд Улаанбаатар Иркутск чиглэлийн 2 талын шууд нислэгийн болон Иркутскээр дамжин нисэх ОХУлс дахь орон нутгийн тийзийг борлуулах боломж бүрдэн ажиллаж байна.
Мөн бид хэрэглэгчиддээ нислэгийн тийзээ илүү хурдан өөрийн байгаа газраас худалдан авах боломжыг бүрдүүлэх зорилгоор гар утас болон бүх төрлийн таблет төхөөрөмжийн платформ болох М-Trip аппликейшны хөгжүүлэлтийг хийж 2024 онд хэрэглэгчдэд танилцуулахаар ажиллаж байна.

Албан ёсны гэрчилгээ

certificate1

Хамтарч ажиллах

partners

Холбоо барих