Тун удахгүй
Мон Аэр Тур ХХК нь 2024 оноос эхлэн  гаалийн баталгаат нийт 2400 м2 талбайд ачаа хадгалах хүчин чадалтай агуулахын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах гэж байна. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал дахь карго терминал нь агаарын тээврээр тээвэрлэгдэж ирэх болон явах ачаа шууданг газрын тээвэртэй холбох нэгдсэн цогц үйлчилгээг хүргэдэг бөгөөд бид Буянт-Ухаа Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн зуучлагч компаниуд, Агаарын тээврийн авиакомпаниуд болон Тээвэр зуучийн компаниудын үйл ажиллагааг нягт уялдуулж иргэд албан байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэхийг зорьдог. Тус цогцолборт олон улсын болон орон нутгийн агаарын хөлгөөр тээвэрлэгдэж ирсэн, тээвэрлэгдэж явах бүх төрлийн карго ачаа, шууданг нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ачиж буулгах, тээвэрлэлтэд бэлтгэх, хүлээн авах, хадгалах үйл ажиллагааг Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ гаргасан стандарт, заавар, дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг болно.

Холбоо барих